Preparing Your English

Posted on February 11, 2008. Filed under: NEWS |

Монголчуудын гол эндүүрэл бол гадаадад очсон хойноо хэлийг нь суралцвал илүү үр дүнтэй гэж боддог. Гадаадад гарахаараа л хэл сурна гээд хойш тавиад байдаг Монголын сэхээтнүүдийг сэхээ ороосой гэж их боддог юм. Ингэснээр харин ч Монголдоо сайжруулах боломжтой ерөнхий мэдлэгийг гадаадад маш их өндөр төлбөр төлж байж олж авах болдог. Англи хэл сурахад оролдлого, цаг хугацаа, зорилго байхад л хангалттай. Цаг хугацааны туршид арга барил суухгүй удаад байвал хямдавтар шиг системтэй сургалтанд хамрагдах хэрэгтэй. Эрт эхлэх тусмаа л сайн байдаг. 6 сарын хэлний курсын төлбөр болох 5000 гаран америк долларыг нь төлөөд ирсэн хойноо хэлээ сайжруулж, цааш нь дээд сургуульд элсэн орж амжилттай сурч төгссөн Монголчууд ч бас бий.  Хэрэв үнэхээр цаашаа үргэлжлүүлж сурах бодолтой боловч хэлний шалгалтын оноо байхгүй, хэлний курсээр ирэхээр шийдсэн бол алсдаа үргэлжлүүлж суралцах сургуулиа сонгоод, тухайн сургуулийн дэргэдэх хэлний курсэд суралцаж болох ба та ирсэн хойноо хэлнийхээ түвшинг хурдан дээшлүүлж, богино хугацаанд үндсэн мэргэжлийнхээ сургалтанд тэнцэж чадвал анх авч байсан хэлний курсын оюутны визийг магист, бакалаврын оюутны визээр сольж, хэлний курсэд төлсөн сургалтын төлбөрөө үндсэн програм руугаа шууд шилжүүлж болдог.Ер нь Монголдоо хэлээ үзээд шууд ирэх, эсвэл аль болох богино хугацааны хэлний курс бүхий үндсэн мэргэжлийнхээ программаар ирэх нь хамгийн оновчтой сонголт гэж олон Монголчууд зөвлөдөг. Англи хэлтэй улсад 10-аад жил амьдарсан ч Англи хэлгүй Монголчууд байж л байдаг. Өөрөө л суръя гэхгүй бол гадаадад хүнийг сургая гэхгүй, биеэ дайчилдаггүй хүмүүст цаг, мөнгөний гарз болдог. Монголд зарим сайн хэлний курсууд байдаг. (ESP Foundation -http://www.esp.mn Тел: 321517,11-324313; SANTIShttp://www.santis.mn  Тел: 318313, 318319, 312936 ). Болж өгвөл Монголдоо Англи хэлний мэдлэгээ дундаас дээгүүр болгочихоод гадаадад гарвал харин амархан хөлөө олох боломжтой шүү.

Good luck all!

 Source:  www.gegeen.com

-oOo-

Related: http://gegeen.wordpress.com/2007/11/05/preparing-your-english/

http://gegeen.wordpress.com/2007/12/06/english-learning-3/

http://etoefl.wordpress.com/

http://www.languagesystems.com/wptest/

http://www.hamtdaa.com/indexmc.php?mcmodule=eng_index

http://gegeen.wordpress.com/2007/06/26/ielts-vs-toefl/

http://gegeen.wordpress.com/2007/08/26/other-english-learners/

http://gegeen.wordpress.com/2007/08/01/english-beginners/

http://gegeen.wordpress.com/2007/08/13/best-english-courses/

http://gegeen.wordpress.com/2007/08/14/english-study-books/

http://gegeen.wordpress.com/2007/08/22/learning-english/

http://www.mongolnews.mn/unuudur.php?n=12998

Vacuum Training: http://gegeen.wordpress.com/2007/11/15/business-talk-on-olloo/

http://ebaka.blogspot.com/search/label/Languages?max-results=3

Make a Comment

Make a Comment: ( 3 so far )

blockquote and a tags work here.

3 Responses to “Preparing Your English”

RSS Feed for TOEFL – Let’s Learn Together! Comments RSS Feed

Hey sain uu andaa? Mash ih heregtei medeelel oruulsan baina aa. Bayarlasan shuu.
Neeree l hel surah gedeg zovhon ooriin huch charmailtaas l shaltgailna. Mongold ch gesen angli helee ezemshih bolomj baigaashdee. Zaaval orchind orj surdag yum gej baihgui. Bi toefl-oo mongold beldeed ogson boldog l yum bilee. Ooroo l nudeed baival mash sain devshilttei baidag yum bilee. Tegeed hamgiin gol ni yah gej ene heliig surah gej baigaa ve ? gedeg zorilgoo uhamsarlaad ene hel nadad ireeduid maani mash chuhal heregtei zuil gedgee chin setgeleesee mederch chadah yum bol ayandaa ooriigoo daichilj ehleh bolno gej bid boddog shuu. Za tsaashdaa ene metchilen olon saihan medee medeelel oruulaarai!

Сайн уу андаа ? Маш их хэрэгтэй мэдээлэл оруулсан байна аа. Баярласан шүү!
Нээрээ л хэл сурах гэдэг өөрийн хүч чармайлтаас л шалтгаална. Монголд ч гэсэн англи хэлээ сайн эзэмших боломж байгаа шүү дээ. Заавал орчинд нь орж сурдаг юм гэж байхгүй. Би ТОЭФЛ- оо Монголд бэлдээд өгсөн болдог л юм билээ. Өөрөө л нүдээд байвал маш сайн дэвшилт гардаг юм билээ. Тэгээд хамгийн гол нь яах гэж энэ хэлийг сурч байгаагаа ухамсарлаад энэ хэл надад ирээдүйд маань маш чухал хэрэгтэй зүйл гэдгээ чин сэтгэлээсээ мэдэрч ухамсарлаж чадах юм бол аяндаа өөрийгөө дайчилж эхлэх болно гэж би боддог шүү! За анд минь цаашдаа энэ мэтчилэн олон сайхан мэдээ мэдээллийг бидэндээ түгээгээрэй. Сурлага хөдөлмөрт чинь өндөрөөс өндөр амжилтыг хүсье!


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...